2010-10-04
Бразил улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо.
Бразил улсад ням гаригт болсон бүх нийтийн сонгууль үймээн, мөргөлдөөнгүй болж өнгөрсөн бөгөөд урьдчилсан дүнгээр ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн хатагтай Дилма Руссефф сонгогчдын 51 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсныг мэдээллэсэн байна... Санал хураалтад 135 сая сонгогчид санал өгснөөс эрх баригч намын албан ёсны нэр дэвшигч, 62 настай, эдийн засагч мэргэжилтэй хатагтай Дильма Руссефф өөрийн өрсөлдөгч болох 68 настай Сан Пауло хотын захирагч асан болон одоогийн засгийн газрын сайд асан 52 настай, байгаль орчны намын Марина Силва нараас үлэмж олонхийн саналаар давж, ялалт байгуулсан аж.

Бразил улс 10-аад жилийн өмнөөс цахим санал хураалт буюу “цахим санал өгөлт”-ийг нэвтрүүлсэн тул санал хураалтын дараахан сонгуулийн үр дүн саад төвөггүй шууд гардаг байна.

Нийт улсын хэмжээнд 22 000 хүн нэрээ дэвшүүлснээс 9 хүн тус орны ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлджээ.

Сонгуулийн санал өгөлтийн үеэр 650 хүнийг баривчалснаас эдгээрийн 43 хүн нь сонгуульд нэрээ дэвшүүлсэн иргэд байжээ. Тэдгээр хүмүүс санал өгөлтийн үеэр сурталчилгаагаа үргэлжлүүлэн хийсэн, сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон зэрэг сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн тухай сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.

Мөн сонгогчдыг хууль бусаар тээвэрлэсэн, өөрсдийнхөө нэр дэвшүүлсэн хүмүүсийн төлөө санал өгөхийг ятгах, гуйх зэрэг зөрчил гаргасныг мэдээлжээ.

Хилийн чанад амьдарч, оршин суугаа 200 000 гаруй бразилчууд сонгуульд оролцож, саналаа өгсөн байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү