2010-10-04
Эх хавтан гэж юу вэ?

msi_k8tneo-fis2r.jpg


Эх хавтан бол компьютер доторх үндсэн электроник хавтан юм. Компьютерийн бүх бүрэлдэхүүн хэсэг ямра нэг байдлаар эх хавтантай холбогдсон буюу харилцаа холбоонд боршдог. Зарим нь шууд эх хавтанд холбогдож зарим нь эх хавтаны оролтод холбогдсон байдаг. Компьютерийн дотор байрлах эх хавтаны үүрэг бол бүх бүрэлдэхүүн хэсгийг хооронд холбогч тавцан болдог юм.


 





Эх хавтаны төрөл
 
 
Эх хавтаны төрөл анги нь CPU хэрхэн бүтээгдсэнээс шалтгаалдаг. Тиймээс эх хавтанг ямар төрлийн суурьтайгаар нь ялгаж болно жишээ нь: Socket A, Socket 478 гэх мэт. Тэгэхээр та эх хавтан худалдан авах гэж байгаа бол ямар төрлийн суурьтай болохыг нь тодруулж, хамгийн гол нь CPU-н үзүүлэлттэй таарч байх ёстой.

 CPU гэж юу вэ? гэсэн нийтлэлээс суурийн төрөл мөн ямар CPU-нд тохиромжтой гэдэг талаарх мэдээллийг аваарай.


Эх хавтан худалдан авахдаа юуг анхаарах вэ?


Компьютер дээрх бүхий л эд ангиуд эх хавтанд холбогдож байгаа учир компьютерийн бүрэлдэхүүн хэсэг буюу эд ангиудыг эх хавтан худалдан авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: хэрэв та маш олон дотоод холболттой девайс хэрэглэхийг хүсэж байгаа бол 3 PCI slots төрлийн  эх хавтан авахад хангалттай. Яг үүнтэй адил их хэмжээний санах ой танд хэрэгтэй бол хангалттай slot-той эх хавтанг сонгон авах нь зайлшгүй юм.

Эх хавтанд мөн Санах ой, График кард, Хатуу диск болон бусад эд ангиудтай холбогдох зөв оролттой байх хэрэгтэй. Хэдийгээр бүх эх хавтан эдгээрийг агуулдаг боловч яг худалдан авах үедээ дахин нэг нягтлан шалгахад илүүдэхгүй. Хэрэв хуучин эд ангиудад шинэ эх хавтанг холбон залгах гэж байгаа бол илүү нарийн хандах хэрэгтэй. Учир нь шинэ эх хавтан хуучин эд ангиудыг дэмжихгүй байх тохиолдол байдаг.
Үндсэн эх хавтангуудын ялгаа бол ижил CPU дэмждэг, гэвч chipset-ийн төрөлд өөр байдаг. Chipset гэдэг нь CPU болон бусад бүрэлдэхүүнүүдийг холбох олон хавтангууд бөгөөд энэ нь эх хавтан дээр байрладаг, мөн олон төрлийн картууд дээр байдаг.
Өөр өөр chipset нь өөр өөр санах ойн дэмжлэг, AGP оролтын хурд, bus хурдын гүйцэтгэлийг үзүүлдэг байна.
 
Эх хавтаны хурдыг хэмжих

Эх хавтан бол хурдыг нь хэмжихэд хүндрэлтэй байдаг эд ангиудын нэг юм. Ерөнхийдөө бол ижил төрлийн chipset-тэй эх хавтангуудын гүйцэтгэл нь ойролцоо байдаг. Бага зэргийн ялгаатай тал нь эх хавтанг хийсэн материал болон үйлдвэрлэгчийн чанар дээр гарч болно.
Түүний хурдыг хэмжих өөр нэгэн үзүүлэлт бол бусад бүрэлдэхүүн хэсгийн хурдан ажиллах ажиллагааг дэмжих дээд хэмжээ байж болно. Жишээ нь гэхэд эх хавтаны бүрэлдэхүүнийг дэмжих дээд хэмжээ нь FSB (Front Side Bus) байж болно. Хэдийгээр CPU байхгүй байсан ч байсан энэхүү хурдыг дэмждэг. Үүнтэй адилхан санах ойг дээд хэмжээнд дэмждэг бол санах ойн хэсэг хурдан ажиллагаатай байх жишээтэй.
nf7-s_pic6.jpgЭх хавтаны Chipset гэж юу вэ?

Chipset нь эх хавтаны сувгаар урсаж байгаа бүх датад хяналт тавидаг. Хамгийн Chipset-н анхдагч үйлдэл нь датаг эх хавтаны байрлах ёстой зөв газарт нь явуулдаг. Чухамхүү Chipset-н тусламжтайгаар л бүх мэдээллүүд зөв бүрэлдэхүүн хэсэг дээрээ байрладаг.

Эх хавтаны бүрэлдэхүүн хэсгүүд

Эх хавтан нь бүр төрлийн бүрэлдэхүүний олон холболтыг агуулж байдаг. Эх хавтан нэмэлт оролт буюу ISA, PCI, AGP болон DIMM суурийг мөн агуулдаг байна. Түүнээс гадна гадаад холболт буюу дууны картын холболт, USB оролт, Паралель оролт, PS/2 оролт буюу гар хулганын орох оролтуудыг агуулдаг. Тэгэхээр эх хавтан нь компьютерийн эд ангиудыг холбогч хамгийн чухал хэсгийн нэг учраас худалдаж авахдаа бүх холболтууд нь тохирдог байхаар сонгох нь их чухал.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү